Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 34
Эдийн засгийн түүх судлаач Роберт Фогель гэж хэн байв?
Нэр: Роберт Фогель (Robert W.Fogel)
Төрсөн огноо: 1926 оны 7 сарын 1
Нас барсан огноо: 2013 оны 7 сарын 11
Нобелийн шагнал хүртсэн он: 1993 он
Судалгааны талбар: Эдийн засгийн түүх (клиометрик)
Хамтран ажиллагсад нь түүнийг “эдийн засаг болон түүхийг нэгтгэх гоц чадвартай” хэмээн үнэлдэг байжээ.
Эдийн засгийн сургууль: Клиометрик
Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Эдийн засгийн болон институцийн өөрчлөлтийг тайлбарлах зорилгоор эдийн засгийн онол ба тоон аргачлалыг ашиглан эдийн засгийн түүхэнд шинэ судалгааг хийснийх нь төлөө Нобелийн шагнал олгожээ. Тэрээр эдийн засгийн түүх судлаач Дуглас Норттой хамт уг хүндтэй шагналыг хүртсэн юм.
Ерөнхийлөгч эдийн засагт өчүүхэн нөлөөтэй. Хэрвээ зэмлэхийг хүсвэл бизнесийн мөчлөгийг үүсгэгч гол хүн нь Төв банкны ерөнхийлөгч байдаг юм.
Роберт Фогель
Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: “Эдийн засгийн өсөлт, хүн амын онол ба физиологи: Эдийн засгийн бодлого боловсруулахад урт хугацааны үйл явц нөлөөлөх нь” хэмээх бүтээлдээ эдийн засгийн өсөлтийг хүнс талаас тайлбарласан байдаг.
Туршлага:
– 1960 онд Рочестерийн их сургуульд туслах профессороос эхлэн ажиллаж байжээ.
– 1964 онд Чикагогийн их сургуульд дэд профессорын албан тушаалыг хашив.
– 1978 оноос Массачусетсийн Кембриж дэх Үндэсний эдийн засгийн судалгааны товчоонд судлаачаар ажиллажээ.
– 1981 онд Чикагогийн их сургуульд буцаж очин Хүн амзүйн эдийн засгийн төвийг удирдаж байжээ.
Гэр бүлийн талаарх сонирхолтой мэдээлэл: Фогель 1949 онд Кассандра Морган хэмээх Африк гаралтай Америк эмэгтэйтэй гэр бүл болжээ. Тухайн үед ялгаварлан гадуурхалт их байсны сацуу үндэстэн хоорондын гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөггүй байжээ. Тиймээс тэднийг хамтдаа ресторанаар үйлчлүүлэхийг хүртэл хориглодог байсан байна.
Бусад: Тэрээр эдийн засгийн түүх төдийгүй хүн амзүй, физиологи, гэр бүлийн социологи, хоол тэжээл, шинжлэх ухааны философи, Хятадын эдийн засгийн хөгжил зэрэг бусад олон салбаруудыг сонирхон судалдаг байжээ.
Эх Сурвалж:
Wikipedia. (n.d.). Robert Fogel. Retrieved from en.wikipedia.org:https://en.wikipedia.org/wiki/Robert_Fogel
Wikiquote. (n.d.). Robert Fogel. Retrieved from en.wikiquote.org:https://en.wikiquote.org/wiki/Robert_Fogel