Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 53

🧐🔎Америкийн эдийн засагч, статистикч, Роберт Фрай Энгл гэж хэн бэ? 🤔

Нэр: Роберт Фрай Энгл (Robert F. Engle)

Төрсөн огноо: 1942 оны 11-р сарын 10

Нобелийн шагнал хүртсэн он: 2003 он

Судалгааны талбар: Эконометрик

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Хугацааны цуваан өгөгдлийг шинжлэх аргыг боловсруулж 2003 онд Нобелийн шагнал хүртсэн байна.

“Бид нүүрстөрөгчийн хийн ялгаралд татвар ноогдуулах хэрэгтэй. Ингэснээр маш их мөнгө босгож, ирээдүйд байгальд орчинд учруулах хохирлыг бууруулж, маш олон асуудлыг шийдэхийн сацуу орлогын татварыг нэмэгдүүлснээс хамаагүй илүү бүтээн байгуулалтыг хийх болно.”

Роберт Фрай Энгл

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Түүний оруулсан хамгийн чухал хувь нэмэр бол тэрээр санхүүгийн зах зээлийн үнэ болон хүүний урьдчилан таамаглах боломжгүй хөдөлгөөнд дүн шинжилгээ хийх аргыг нээсэн юм. Энэхүү тогтворгүй хөдөлгөөнийг нарийвчлан тодорхойлж, урьдчилан таамаглах нь эрсдэлийг хэмжихэд чухал үүрэгтэй байдаг. Өмнөх судлаачид тогтмол хэлбэлзэлтэй гэж таамагладаг эсвэл ойролцоо тооцоолохыг тулд энгийн арга ашигладаг байсан. Харин Роберт Фрай Энгл хувьцааны үнэ болон бусад санхүүгийн хувьсагчдын хэлбэлзэл өндөртэйгөөс хэлбэлзэл багатай үеийн хооронд шилжих хандлагыг харуулсан тогтворгүй байдлын шинэ статистик загварыг боловсруулсан юм (ARCH – Autoregressive Conditional Heteroskedasticity). Энэхүү загвар нь орчин үеийн арбитражийн үнийн онол болон практикийн чухал хэрэгсэл болж чадсан байна.

Туршлага: Тэрбээр Бакалавр болон Магистрийн зэргээ физикийн шинжлэх ухаанаар хамгаалсан бөгөөд харин Докторын зэргийг эдийн засгийн ухаанаар “Корнеллийн их сургууль”-д хамгаалжээ.

Эх сурвалж:

Robert F. Engle. (2021, 6 17). Retrieved from Wikipedia: https://en.wikipedia.org/wiki/Robert_F._Engle

Robert F. Engle III Biographical. (2004). Retrieved from The Nobel Prize: https://www.nobelprize.org/…/2003/engle/biographical/

Robert F.Engle Quotes . (n.d.). Retrieved from BrainyQuote: https://www.brainyquote.com/authors/robert-f-engle-quotes