Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 62

🧐🔎Америкийн эдийн засагч, Роджер Майерсон гэж хэн бэ?🇺🇸🤔

Нэр: Роджер Майерсон
Төрсөн огноо: 1951.03.29
Нобелийн шагнал хүртсэн он: 2007

Судалгааны талбар: Тоглоомын онол

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: 2007 онд механизмын дизайны загварын онолыг боловсруулснаараа Леонид Гурвич болон Эрик Маскины хамтаар нобелийн шагнал хүртсэн.

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Майерсон эдийн засаг ба улс төрийн салбарт ач холбогдолтой олон ажлыг хийсэн. Тоглоомын онолд тэрээр Нэшийн тэнцвэрийн ойлголтыг сайжруулсан бөгөөд ялгаатай мэдээлэлтэй рационал оролцогчдын харилцааны үр нөлөөг тодорхойлох арга боловсруулсан. Түүний эдийн засаг дахь харилцааны хязгаарлалтын хэд хэдэн үндсэн ойлголт нь эдийн засгийн шинжилгээнүүдэд ашиглагддаг.

Туршлага: 1976 онд Харвардын их сургуульд математикаар докторын зэрэг хамгаалсан. 1976-2001 оны хугацаанд өөрийн нобелийн шагнал авсан бүтээлийнхээ ихэнх хэсгийг Келлогийн менежментийн их сургуульд ажиллаж байх хугацаандаа гүйцэтгэжээ. Тэрээр 1985-1986 болон 2000-2001 оны хугацаанд Чикагогийн их сургуулийн зочин профессор байсан бол 2001 онд уг сургуулийнхаa үндсэн профессор болжээ.

Эх сурвалж:
Britannica. “Roger B. Myerson”. Retrieved from Britannica Web site: https://www.britannica.com/biography/Roger-Myerson
Roger Myerson. Retrieved from Home.uchicago.edu Web site:
http://home.uchicago.edu/rmyerson/
Wikipedia. Roger Myerson. Retrieved from Wikipedia Web site: https://en.wikipedia.org/wiki/Roger_Myerson