Нобелийн шагналт эдийн засагчид – Цуврал 32

🔎🤓 “Коузын теорем”-ийг боловсруулсан Рональд Гарри Коуз гэж хэн байв? 📌🤔🤔

Нэр: Рональд Гарри Коуз / Ronald H. Coase /
Төрсөн огноо: 1910.12.29
Нас барсан огноо: 2013.09.02
Нобелийн шагнал хүртсэн огноо: 1991

Эдийн засгийн сургууль: Шинэ институцийн сургууль
Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Эдийн засгийн институцийн бүтэц, үйл ажиллагаанд хэлцлийн зардал болон өмчийн эрхийн ач холбогдлыг нээн, тодруулсан явдалд Нобелийн шагнал хүртсэн.

“Хэрэв та өгөгдлийг хангалттай удаан ухаж чадвал тэр хариуд нь танд бүхнийг илчлэх болно.”

Рональд Гарри Коуз

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Коузын эдийн засагт оруулсан чухал хувь нэмэр бол хэлцлийн зардлын онол, гадаад байдал болон өмчийн эрхийн талаарх c болон нийтийн бүтээгдэхүүний онолыг сорих явдал байсан билээ. Коузын теорем нь түүний өмчийн эрхийн талаар боловсруулсан хууль эрх зүй болон эдийн засгийн онол бөгөөд үүнд хэлцлийн зардалгүй, үр дүнтэй орц, гарцтай багц бүхий бүрэн өрсөлдөх чадвартай зах зээл байгаа тохиолдолд оновчтой шийдвэрийг сонгоно гэсэн санааг илэрхийлнэ. Түүний оруулсан бүхий л хувь нэмэр шинэ институцийн эдийн засгийн чиглэлийг хөгжүүлэхэд томоохон түлхэц болсон юм.

Туршлага: Коуз анхны нийтлэл болох “Пүүсийн мөн чанар” сэдвийг өөрийн төрөлх Британиас АНУ-д аялах үедээ санаачилж байжээ. Тэрээр мөн Форд, Женерал Моторс компаниудад зочилж байхдаа нэгэн асуулттай тулгарсан байна. Тухайлбал, АНУ-ын зарим том пүүсүүд маш сайн удирдаж байхад Оросын эдийн засгийг нэг том үйлдвэр шиг ажиллуулж болно гэж Ленин буруу бодож байсан гэж эдийн засагчид яаж хэлэх вэ? Коуз өөрийн энэхүү асуултад хариулахдаа яагаад пүүсүүд байдаг талаар суурь ойлголттой болжээ. Пүүсүүд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай адил гэж тэр бичсэн боловч ялгаатай нь хүмүүсийн сайн дурын сонголтоос болж байгуулагддаг байна. Гэхдээ хүмүүс яагаад эдгээр сонголтыг хийдэг гэж? Коуз бичихдээ хариулт нь “зах зээлийн зардал” гэжээ. (Эдийн засагчид одоо “хэлцлийн зардал” гэсэн нэр томьёог ашигладаг болсон.) Хэрэв зах зээл ашиглахад зардалгүй байсан бол пүүсүүд байхгүй байх байсан. Үүний оронд хүмүүс урт хугацааны хэлцэл хийх шаардлагатай болно. Гэхдээ зах зээлийг ашиглахад өртөг өндөр байдаг тул хамгийн үр дүнтэй үйлдвэрлэлийн үйл явц ихэвчлэн пүүс дээр явагддаг. Түүний энэхүү пүүсүүд яагаад оршин тогтнодог тухай тайлбарыг олон эдийн засагчид хүлээн зөвшөөрч, уг асуудлаар бүхэл бүтэн том илтгэл тавигдаж байсан байна. Мөн Коузын уг нийтлэлийг 1966-1980 оны хооронд эрдэм шинжилгээний сэтгүүлд 169 удаа иш татсан болно.

Түүний алдартай нийтлэлүүд болон номнууд:
“The Nature of the Firm”
“The Problem of Social Cost”
“Law and Economics”
“The Lighthouse in Economics”

Эх сурвалж:
The Nobel Prize. Ronald H. Coase Facts. Retrieved from: https://www.nobelprize.org/
The Library of Economics and Liberty. “Ronald H. Coase.” Retrieved from:  https://www.econlib.org/library/Enc/bios/Coase.html
INVESTOPEDIA STAFF. 2021. “Ronald H. Coase.” Investopedia. Retrieved from:  https://www.investopedia.com/terms/r/ronald-h-coase.asp
The Editors of Encyclopaedia Britannica. “Ronald Harry Coase.” Britannica (Britannica). Retrieved from:  https://www.britannica.com/biography/Ronald-Coase