Сангийн бодлого гэж юу вэ?

Аль ч улс орны хувьд эдийн засгийн тогтвортой байдал гэдэг хамгийн чухал зүйл билээ, тэгвэл эдийн засгийг тогтвортой байлгахын тулд засгийн газраас хэрэгжүүлдэг хоёр бодлого байдаг. Түүний нэг нь сангийн бодлого ба  татвар авах, төсөв захиран зарцуулах үйл ажиллагаагаар дамжуулан эдийн засагт нөлөөлөх бодлого юм. Өөрөөр хэлбэл, засгийн газар сангийн бодлогыг тодорхойлохдоо татварын түвшинг өөрчлөх, эсвэл зардлын түвшинг өөрчлөх гэсэн хоёр хөшүүрэгтэй.

Сангийн бодлогын хувьд хумих болон тэлэх гэсэн хоёр бодлогын төрөл байдаг.

  • Сангийн тэлэх бодлого:Эдийн засаг уналтад орж, идэвхжил саарах үед засгийн газар зардлаа нэмэгдүүлэх буюу хөрөнгө оруулалт, төсвийн хэрэглээгээ нэмэгдүүлснээр ажлын байрыг хэвээр хадгалах, бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлтийг бий болгох зэргээр эдийн засгийг тогтвортой дэмжих үйл ажиллагааг юм.
  • Сангийн хумих бодлого: Эдийн засгийн сэргэлттэй, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ашигтай ажиллаж байх үед, татварын орлогыг сайн төвлөрүүлж, ирээдүйд учирч болзошгүй хүндрэлийн үед зарцуулах хуримтлалыг үүсгэх нь сангийн хумих бодлого юм. Энэ нь эдийн засгийн хүчтэй өсөлтийн хурдыг сааруулж, инфляцийг шалгах боломжийг олгодог.

Эх сурвалж

CFA Institute. (2021). Monetary and Fiscal Policy. Retrieved from cfainstitute.org: https://www.cfainstitute.org/en/membership/professional-development/refresher-readings/monetary-fiscal-policy

Investopedia. (2021, Jan 6). What is fiscal policy? Retrieved from investopedia.com: https://www.investopedia.com/insights/what-is-fiscal-policy/

Weil, D. N. (2019). Fiscal Policy. Retrieved from https://www.econlib.org: https://www.econlib.org/library/Enc/FiscalPolicy.html

Parkin, M. (2008). Macroeconomics. United States of America: Greg Tobin.