Нобелийн шагналт эдийн засагчид – Цуврал 5

📣📣🔎 Өсөлт болон тэгш бус байдлын хамаарлыг дүрсэлсэн Симон Кузнец гэж хэн байв? 🤔🤓

Нэр: Симон Кузнец /Simon Kuznets/
Төрсөн огноо: 1901 оны 4 сарын 30
Нас барсан огноо: 1985 оны 7 сарын 8
Нобелийн шагнал авсан он : 1971 он

Судалгааны талбар: Эконометрик, хөгжлийн экономикс
Эдийн засгийн сургууль: Институцийн экономикс

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Эдийн засаг, нийгмийн бүтэц, хөгжлийн явцын талаар шинэ бөгөөд гүнзгий ойлголтыг бий болгосон эдийн засгийн өсөлтийг эмпирик байдлаар үндэслэсэн тайлбар хийснийх нь төлөө 1971 онд Нобелийн шагнал олгосон.

Үндэсний орлогын хэмжилтээр тухайн улсын сайн сайхан байдлыг хангалттай тайлбарлаж чадахгүй.

Симон Кузнец

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Симон Кузнец эдийн засгийн өсөлт ба тэгш бус байдлын хамаарлыг тодорхойлсон Кузнецийн муруйг дүрсэлсэн.Мөн тэрээр улс үндэстний орлогын хэмжээ, түүний өөрчлөлтийг тооцоолох аргуудыг боловсруулж, үндэсний нийт бүтээгдэхүүний (ҮНБ) үзэл баримтлалыг тодорхойлж, эдийн засгийн урт хугацааны өсөлтийн хурдны өөрчлөлт хүн амын өсөлттэй хэрхэн уялдаж байгааг шинжилсэн.

Туршлага: 1927 онд тэрээр Эдийн засгийн судалгааны үндэсний товчооны (NBER) эрдэм шинжилгээний ажилтнуудын гишүүн болж, тэндээ 1961 он хүртэл ажиллажээ. 1931 оноос 1936 он хүртэл Кузнец Пеннсильванийн их сургуулийн орон тооны бус профессороор ажиллаж байгаад 1937 онд Америкийн Статистикийн Холбооны гишүүнээр сонгогджээ. Тэрээр Пеннсильванийн Их Сургуулийн Пи Гамма Му нийгмийн шинжлэх ухааны хүндэтгэлийн нийгэмлэгийн бүлэгт сонгогдож, 1936-1954 оны үед тус газраа бүтэн цагийн профессороор ажиллаж байлаа. 1954 онд Кузнец Жонс Хопкинсийн Их Сургуульд шилжиж, 1960 он хүртэл Улс төрийн эдийн засгийн профессороор ажилласан. 1961 оноос хойш 1970 онд тэтгэвэрт гартлаа Харвардад багшилжээ.

Гэр бүлийн талаарх сонирхолтой мэдээлэл: Симон Кузнец одоогийн Беларусийн Пинск хотод төрсөн боловч суурь боловсролоо одоогийн Украйны Харьков хотод эзэмшжээ. 1922 онд гэр бүл нь АНУ руу цагаачилсан бөгөөд дөрвөн жилийн дараа тэрээр Колумбийн Их Сургуульд бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалсан. Колумбид сургагч багш нь байсан Уэсли Митчелл 1927 оноос эхлэн Кузнецтэй хамт 30 гаруй жилийн турш харьяалагдаж байсан Эдийн засгийн судалгааны үндэсний товчоог байгуулжээ. Энэ газар Кузнец эхнэртэйгээ танилцсан бөгөөд тэд 1927 онд гэрлэж, хоёр хүүхэдтэй болжээ.

Эх сурвалж:
Britannica. (n.d.). Nobel Prize. Retrieved from britannica.com:
https://www.britannica.com/topic/Nobel-Prize
Nobelprize. (n.d.). Simon Kuznets – Facts. Retrieved from nobelprize.org:https://www.nobelprize.org/…/econom…/1971/kuznets/facts/
Wikipedia. (2021, 02 07). Simon Kuznets. Retrieved from wikipedia.org:https://en.wikipedia.org/wiki/Simon_Kuznets
Wikiquote. (2020, 02 11). Simon Kuznets. Retrieved from wikiquote.org:https://en.wikiquote.org/wiki/Simon_Kuznets