Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 18

📌🧐 Лондон, Манчестер, Принстоны их сургуулиудын анхны өнгөт арьст профессор, “Ядуурлыг арилгах үндсэн эмчилгээ нь мөнгө биш мэдлэг юм.” Ишлэлийн эзэн Сэр Уильям Артур Льюис гэж хэн байв?🔎🧠👀

Нэр: Сэр Уильям Артур Льюис (Sir William Arthur Lewis)

Төрсөн огноо: 1915 оны 1 сарын 23
Нас барсан огноо: 1991 оны 6 сарын 15
Нобелийн шагнал хүртсэн он: 1979 он

Судалгааны талбар: Хөгжлийн эдийн засаг

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Эдийн засгийн хөгжлийн талаар судалгаа болон хөгжиж буй ба хөгжингүй орнуудын хөдөө аж ахуйн хөдөлмөрийн бүтээмж хооронд дахь худалдааны шинэлэг онолд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн 1979 онд Теодор Уильям Шульцын хамтаар Нобелийн эдийн засгийн шагналыг гардуулсан.

“Ядуурлыг арилгах үндсэн эмчилгээ нь мөнгө биш мэдлэг юм.”

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Льюис хөгжингүй орнуудын түүхэн туршлагын дүн шинжилгээг сонгодог эдийн засагчдын үзэл санаатай хослуулан хөгжлийн үйл явцын талаар өргөн хүрээтэй дүр зургийг гаргаж ирсэн. Энэхүү онол нь капиталист салбар (үйлдвэрлэлийн үр ашигтай орчин үеийн салбар) нь капиталист бус (үйлдвэрлэлийн үр ашиг бага уламжлалт салбар) салбараас хөдөлмөр аван хөгждөг гэсэн санааг агуулдаг. Капиталист бус салбарын илүүдэл хөдөлмөр орчин үеийн салбарт бүрэн шингэж, цаашдын хөрөнгийн хуримтлал цалин хөлс нэмэгдэж, капиталистууд олсон илүүдэл хөрөнгөөрөө ахин үйлдвэр байгуулан капиталист бус салбараас ажилчид татах замаар эргэх тойрог үүсгэн эдийн засаг хөгждөг гэсэн санааг агуулдаг. Түүний уг онол нь орчин үеийн Хятадын хурдацтай өсөлтөд өргөн хүрээтэй яригдах болсон.

Бусад: Лондон, Манчестер, Принстоны их сургуулиудын анхны өнгөт арьст профессор байсан.
Түүний дурсгалд зориулан түүнийг өөрийнх нь нэрэмжит Гэгээн Льюисийн харилцаа холбооны коллежид оршуулсан байдаг.

Эх сурвалж : 
Britannica. (2021, January 19). Sir Arthur Lewis. Retrieved from Britannica: https://www.britannica.com/biography/Arthur-Lewis
Nobelprize. (2021, March 18). Sir Arthur Lewis. Retrieved from Nobelprize: https://www.nobelprize.org/…/economic…/1979/lewis/facts/
Wikipedia. (2021, February 8). Sir Arthur Lewis. Retrieved from Wikipedia: https://en.wikipedia.org/wiki/W._Arthur_Lewis