Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 17

🧐📣🤓 Хөдөө аж ахуйн хөгжил, хүн капиталын онол зэрэгт томоохон хувь нэмэр оруулсан Теодор Уильям Шульц гэж хэн байв? 📌🔎

Нэр: Теодор Уильям Шульц (Theodore W.Schultz)
Төрсөн огноо: 1902 оны 4 сарын 30
Нас барсан огноо: 1998 оны 2 сарын 26
Нобелийн шагнал хүртсэн он: 1979 он

Судалгааны талбар: Хөдөө аж ахуйн эдийн засаг

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: “Хөгжиж буй орнуудын асуудалд анхаарч, эдийн засгийн хөгжлийн судалгааг анхлан хийсэн” – д нь Артур Луйс болон Теодер Шульц нарт 1979 онд Нобелийн шагнал олгосон.

Дэлхийн ихэнх хүмүүс ядуу байдаг. Хэрэв бид ядуугийн эдийн засгийг мэддэг байсан бол бидэнд хамгийн их хамаатай эдийн засгийн хэсгийг мэддэг байх байлаа.

Теодор Уильям Шульц

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Эдийн засгийн хөгжилд, ялангуяа хөдөө аж ахуйд хүн капиталын оруулах хөрөнгө оруулалтын талаар судалсан. Тэрээр хөгжиж буй орнуудын засгийн газрууд тариаланчдыг шинэ арга барилд сургахад чухал ач холбогдолтой хөдөө аж ахуйн өргөжилт муу байгааг тэмдэглэж хөдөө аж ахуйн хөгжлийг үйлдвэржилтийн урьдач нөхцөл гэж үзсэн. Мөн Шульц болон түүний шавь нар эдийн засагт биет капиталаас илүүтэйгээр “хүн капитал” – ын үр өгөөж илүү байгааг олж илрүүлсэн.

Туршлага: Шульц 1927 онд Өмнөд Дакота мужийн коллежийг төгсөж, 1930 онд Висконсины Их сургуульд докторын зэргээ хамгаалсан. Тэрээр 1930 – 1943 онд Айова мужийн коллежид, 1943 – 1972 оны хооронд Чикагогийн их сургуульд багшилж, 1946-1961 онд тус сургуульдаа эдийн засгийн тэнхимийн эрхлэгч байжээ.

Эх сурвалж:
Britannica, T. E. (2021, 02 22). Theodore William Schultz. Retrieved from  britannica.com:https://www.britannica.com/biography/Theodore-Schultz
The Nobel Prize. (2021, 03 15). Theodore W. Schultz. Retrieved from  nobelprize.org:https://www.nobelprize.org/…/econom…/1979/schultz/facts/
Wikipedia. (2021, 03 03). Theodore Schultz. Retrieved from  wikipedia.org:https://en.wikipedia.org/wiki/Theodore_Schultz