Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 69
Америкийн эдийн засагч, Томас Джон Сарджент гэж хэн бэ?
Нэр: Томас Джон Сарджент /Thomas John Sargent/
Төрсөн огноо: 1943 оны 7 сарын 19
Нобелийн шагнал хүртсэн он: 2011
Судалгааны талбар: Макроэкономикс, мөнгөний экономикс
Нобелийн шагнал хүртсэн бүтээл: 2011 онд Томас Сарджент болон Кристофер Симс нар Макроэкономиксийн үзүүлэлтүүд болох дотоодын нийт бүтээгдэхүүн, инфляц, хөрөнгө оруулалт, ажилгүйдэл зэргийн өөрчлөлт нь төрийн эдийн засгийн бодлогод хэрхэн нөлөөлдөг талаарх судалгаагаараа нобелийн шагнал хүртсэн.
“Би Харрисон-Крепс-Кейнсийн онолыг баримтлагч гэдгээ хэлэхэд таатай байна.”
Томас Джон Сарджент
Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Томас Сарджентийн судалгааны тусламжтайгаар макроэкономиксийн үзүүлэлтүүд болон эдийн засгийн бодлогын хамаарлыг түүхэн өгөгдөл дээр тулгуурлан математик загвар болгон хувиргах боломжтой. Уг загварыг ашиглан олон янзын эдийн засгийн бодлогын нөлөөллийг таамаглан харуулдаг.
Туршлага: Сарджент нь 1964 онд Калифорнийн их сургуульд бакалаврын зэрэг, 1968 онд Харвардын их сургуульд докторын зэрэг хамгаалсан бөгөөд 1971-аас 1998 оны хооронд Миннесота, Чикагогийн их сургуулиудад багшилж байсан. Тэрээр одоогоор Принстоны их сургуульд 2002 оноос хойш багшилж байна.
Эх сурвалж:
Wikipedia. Thomas J. Sargent. Retrieved from Wikipedia:
https://en.wikipedia.org/wiki/Thomas_J._Sargent
Nobelprize. Thomas J. Sargent. Retrieved from Nobelprize:
https://www.nobelprize.org/…/econom…/2011/sargent/facts/
Britannica. Thomas J. Sargent. Retrieved from Britannica:
https://www.britannica.com/biography/Thomas-J-Sargent