Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 58

🧐🔎Америкийн эдийн засагч, Томас Кромби Шеллинг гэж хэн бэ? 🇺🇸🤔

Нэр: Томас Кромби Шеллинг / Thomas Crombie Schelling /

Төрсөн огноо: 1921.04.14

Нас барсан огноо: 2016.12.13

Нобелийн шагнал хүртсэн он: 2005

Судалгааны талбар: Тоглоомын онол

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: 2005 онд тоглоомын онолын шинжилгээгээрээ зөрчилдөөн, хамтын ажиллагааны талаарх бидний ойлголтыг нэмэгдүүлснээрээ Роберт Ауманы хамт Нобелийн шагналыг хүртсэн.

“Биднийг аз жаргалгүй болгох зүйлээс зугтах тохиолдол байдаг. Хэрвээ үнэн гэдэг нь бидний мэдэрч, мэдэж байгаа зүйл бол ихэнх гоёмсог зохиолуудад бид үнэнээс зугтаж байдаг. Өөр юу ч байсан мартах явдал нь эмгэнэлт хэрэг юм. Бид мартаад, мартаад, мартаж байгаагаа ч мартаж болно. Гэхдээ энэ нь түр зуурынх юм. Хэрвээ дурсамжууд өвдөлт юм бол уг зохиомол зүйл нь мэдээ алдуулагч юм. Батлан хамгаалалтын стратеги нь хүчирхийллийн дипломат байдал болсон.”

Томас Кромби Шеллинг

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Түүний 1960 онд хэвлүүлсэн “Зөрчилдөөний стратеги” гэх бүтээл нь түүний “зөрчилдөөний зан төлөв” гэж нэрлэх хэлэлцээр болон стратегийн зан төлөвийн судалгааны анхдагч үндэс болж байсан.Харвардад байх үеэрээ тоглоомын онолыг олон улсын худалдаанд ашигласан нь түүний өндөр ач холбогдол бүхий “Micromotives and Macrobehavior” болон “Choice and Consequence” гэх номыг бичихэд хүргэсэн.

Туршлага: Шеллинг 1948-1953 оны хугацаанд дайны дараах Европыг дэмжих Маршалл төлөвлөгөө болон Цагаан Ордонд хүчин зүтгэж байв. 1956 оноос RAND гэх байгууллагад туслах ажилтан, судлаачаар ажилласаар ирсэн байна. Тэрээр 1991 онд Америкийн Эдийн Засгийн Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон өөрийн “Дэлхийн дулаарлын эдийн засаг” гэх ерөнхийлөгчийн тэмдэглэлдээ нүүрсхүчлийн хийн татварын тухай аргументыг дэвшүүлж байсан.

Эх сурвалж:

Britannica. (2021, April 10). Thomas C. Schelling. Retrieved from Britannica Web site: https://www.britannica.com/biography/Thomas-Schelling

Wikipedia. (2021, September 2). Thomas Schelling. Retrieved from Wikipedia Web site: https://en.wikipedia.org/wiki/Thomas_Schelling