Нобелийн шагналт эдийн засагчид-Цуврал 28
Эконометрикийн магадлалын онолын үндэс суурийг тодруулсан эдийн засагч, Трюгве Хаавелмо гэж хэн байв?
Нэр: Трюгве Хаавелмо (Trygve Haavelmo)
Төрсөн огноо: 1911 оны 12 сарын 13
Нас барсан огноо: 1999 оны 7 сарын 26
Нобелийн шагнал хүртсэн он: 1989 он
Судалгааны талбар: Эконометрик
Эдийн засгийн сургууль: Шинэ Кейнсийн экономикс
Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Эконометрикийн магадлалын онолын үндэс суурийг тодруулж, эдийн засгийн дүн шинжилгээнд оруулж ирснийх нь төлөө 1989 онд Нобелийн шагнал олгожээ.
Онцолж хэлсэн эшлэл: Бодит эдийн засгийн амьдралыг хэмжихийн тулд онолын үзэл баримтлалтай хуулийг зохион бүтээнэ.
Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: 1944 онд бичсэн “Эконометрик дахь магадлалын хандлага” хэмээх номдоо тухайн үе хүртэл ашиглаж байсан эконометрикийн аргачлалуудыг буруу байсныг нотолсон байдаг.
Эх Сурвалж:
The Nobel prize. (n.d.). Trygve Haavelmo: Biograhical. Retrieved from www.nobelprize.org:https://www.nobelprize.org/…/1989/haavelmo/biographical/
The Nobel prize. (n.d.). Trygve Haavelmo: Facts. Retrieved from www.nobelprize.org:https://www.nobelprize.org/…/econo…/1989/haavelmo/facts/
Wikipedia. (n.d.). Trygve Haavelmo. Retrieved from en.wikipedia.org:https://en.wikiquote.org/wiki/Trygve_Haavelmo
Wikipedia. (n.d.). Trygve Haavelmo. Retrieved from en.wikipedia.org:https://en.wikipedia.org/wiki/Trygve_Haavelmo