Нобелийн шагналт эдийн засагчид – Цуврал 12

📌📌 Ян Тинбергений шавь Тьяллинг Купманс гэж хэн байв? 📊🔎

Нэр: Тьяллинг Купманс (Tjalling C.Koopmans)
Төрсөн огноо: 1910 оны 8 сарын 28
Нас барсан огноо: 1985 оны 2 сарын 26
Нобелийн шагнал хүртсэн он: 1975 он

Судалгааны талбар: Математик ба эконометрик
Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Эдийн засгийн зорилгод хамгийн бага зардлаар хүрэх нөөцийг хуваарилах оновчтой аргыг боловсруулснаараа 1975 онд Нобелийн шагнал хүртсэн.

Бид эдийн засгийг үргэлж илүү түвэгтэй бодит байдлын хялбаршуулсан таамаглалын дараалал гэж үздэг.

Тьяллинг Купманс

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Дэлхийн хоёрдугаар дайны үеэр 1940 онд Купманс Британийн Худалдааны Тээврийн төлөөлөгчийн газарт ажиллаж байсан ба уг албан тушаалдаа тэрээр Америкийн янз бүрийн байршлаас Англид заасан чиглэлд ачаа хүргэх нийт зардлыг хамгийн бага байлгах тээврийн замыг сонгох асуудалдаа математик тэгшитгэлийн системийг ашиглан оновчтой хуваарилалтын аргыг боловсруулсан.

Туршлага: 17 насандаа Купманс Утрехтийн их сургуульд математикаар сурч эхэлсэн ба үүнээс 3 жилийн дараа онолын физикт хөл тавьсан. 1933 онд ирээдүйн Нобелийн шагналт Ян Тинбергентэй танилцаж, түүний доор математикийн эдийн засгаар суралцаж эхэлсэн. 1940 онд АНУ-д шилжиж ирсэн бөгөөд эдийн засгийн судалгааны Ковлес гэх нэр хүндтэй судалгааны байгууллагад элсэж 1948 онд Ковлес комиссын захирлаар томилогдож байжээ.

Эх Сурвалж :
Britannica. (2021, February 22). Tjalling C. Koopmans. Retrieved from Britannica:  https://www.britannica.com/topic/Nobel-Prize
Nobelprize. (2021, March 3). Tjalling C. Koopmans. Retrieved from Nobelprize:  https://www.nobelprize.org/…/eco…/1975/koopmans/lecture/
Wikiquote. (2020, February 11). Tjalling Koopmans. Retrieved from Wikiquote:  https://en.wikiquote.org/wiki/Tjalling_Koopmans