Нобелийн шагналт эдийн засагчид – Цуврал 41
Жамес Миррлисийн хамтрагч, бүрэн бус мэдээлэлд суурилсан эдийн засгийн онолын суурийг хөгжүүлж, дуудлага худалдааны онолын чиглэлээр мэргэшиж уг салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан Уильям Викри гэж хэн байв?
Нэр: Уильям Викри (William Vickrey)
Төрсөн огноо: 1914 оны 06 сарын 21
Нас барсан огноо: 1996 оны 10 сарын 11
Нобелийн шагнал хүртсэн он: 1996 он
Эдийн засгийн сургууль: Кейнсийн эдийн засаг
Нобелийн шагнал хүртсэн бүтээл: “Бүрэн бус мэдээлэлд суурилсан эдийн засгийн онолын суурийг хөгжүүлсний төлөө” Нобелийн шагналыг олгожээ. Тэрээр эдийн засагч Жамес Миррлистэй хамт уг хүндтэй шагналыг авсан юм.
“Онцолж хэлсэн эшлэл: Нэрлэсэн төсвийг тэнцвэржүүлснээр юу ч шийдэгдэхгүй бөгөөд энэ мэтийн хуурамч тэнцвэрт байдалд хүрэхийг оролдсоноор ихээхэн хохирол учрах болно.”
Уильям Викри
Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Тэрээр бүрэн бус, тэгш бус мэдээллийн асуудлыг шинжлэх арга боловсруулсан бөгөөд дуудлага худалдааны онолын чиглэлээр мэргэшиж уг салбарт үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Туршлага:
– 1946 онд тэрээр Колумбын Их Сургуулийн эдийн засгийн тэнхимд багшилж эхэлсэн.
– 1958 онд уг сургуульдаа профессор болсон.
– 1971 онд МакВиккарын улс төрийн эдийн засгийн профессор цол хүртжээ.
– 1964-1967 онд Эдийн засгийн тэнхимийн даргаар ажиллаж байгаад 1982 онд тэтгэвэрт гарчээ.
Эх Сурвалж:
Britannica. (огноо байхгүй). William Vickrey. britannica.com:https://www.britannica.com/biography/William-Vickrey-ээс Гаргасан
Nobelprize. (огноо байхгүй). William Vickrey. nobelprize.org:https://www.nobelprize.org/prizes/economic-sciences/1996/vickrey/biographical/-ээс Гаргасан
Wikipedia. (2020 оны 12 27). William Vickrey. wikipedia.org:https://en.wikipedia.org/wiki/William_Vickrey-ээс Гаргасан
Wikiquote. (2019 оны 05 16). William Vickrey. wikiquote.org:https://en.wikiquote.org/wiki/William_Vickrey-ээс Гаргасан