Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 81

🧐🔎Америкийн эдийн засагч, Уильям Нордхаус гэж хэн бэ?🤔

Нэр: Уильям Даубни Нордхаус /William Dawbney Nordhaus/
Төрсөн огноо: 1941 оны 5 сарын 31
Нобелийн шагнал хүртсэн он: 2018

Судалгааны талбар: Хүрээлэн буй орчны экономикс

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: 2018 онд “уур амьсгалын өөрчлөлтийг урт хугацааны макроэкономиксийн шинжилгээнд тусгасан ажил”-аараа Пол Ромерын хамтаар нобелийн шагнал хүртсэн.

“Утаа гаргаж байгаа хүмүүс тэрхүү давуу эрхийнхээ төлөө мөнгө төлдөггүй ба үүнд хохирсон хүмүүс нөхөн төлбөр авдаггүйд л асуудал оршиж байдаг.”

Уильям Даубни Нордхаус

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Түүний уур амьсгалын эдийн засгийн загварын талаарх анхдагч ажил нь хүний эдийн засгийн үйл ажиллагаа ба уур амьсгалын өөрчлөлт хоорон дахь харилцан үйлчлэлийн талаарх ойлголтыг ахиулсан. Уг харилцан үйлчлэлийг гарган авахын тулд Нордхаус хожим нь нэгдсэн үнэлгээний загвар гэж нэрлэгдэх физик, химийн үндсэн онолуудыг нэгтгэж, дэлхийн дулаарлын хурд, механизм болон дэлхийн дулаарлын бодлого зэрэг ялгаатай таамаглалууд дор дэлхийн эдийн засаг ба уур амьсгал хэрхэн өөрчлөгдөхийг харуулсан загварыг бүтээжээ. Мөн тэрээр дэлхийн бүх улс оронд ногдуулсан нүүрстөрөгчийн хийн татварын схемээр хүний сайн сайхан байдал, тэр дундаа хойч үеийнхний сайн сайхан байдлыг нэмэгдүүлж болно гэдгийг харуулжээ.

Туршлага: Нордхаус эдийн засгаар 1963 онд Йэлийн Их Сургуульд бакалавр, 1967 онд Массачусетсийн Технологийн Институцид докторын зэргээ тус тус хамгаалжээ. Тэрээр 1967 оноос хойш Йэлийн Хүрээлэн Буй Орчны Сургууль болон Эдийн Засгийн тэнхимийн гишүүнээр ажиллаж байна. Картерын засаг захиргааны үе буюу 1977-1979 оны хугацаанд Нордхаус Эдийн Засгийн Зөвлөхүүдийн Зөвлөлийн гишүүн байжээ. 2013 онд тэрээр Америкийн Философийн Нийгэмлэгт сонгогдсон.

Сонирхолтой мэдээлэл: Түүний эцэг Роберт Ж.Нордхаус Германы еврей гэр бүлээс гаралтай.
Түүний докторант удирдагч нь Роберт Солоу байсан.

Эх сурвалж:
Britannica. William Nordhaus. Retrieved from Britannica Web site: 
https://www.britannica.com/biography/William-Nordhaus
Goodreads. William D. Nordhaus Quotes. Retrieved from Goodreads Web site: 
https://www.goodreads.com/…/185167.William_D_Nordhaus
Nobelprize. William D. Nordhaus. Retrieved from Nobelprize Web site: 
https://www.nobelprize.org/…/econo…/2018/nordhaus/facts/
Wikipedia. William Nordhaus. Retrieved from Wikipedia Web site: 
https://en.wikipedia.org/wiki/William_Nordhaus