Нобелийн шагналт эдийн засагчид-Цуврал 31


📌🔎Ирээдүйн мөнгөн урсгалын талаар нарийвчлан судласан Уильям Шарп гэж хэн байв?🤔👀

Нэр: Уильям Шарп (William F.Sharpe)
Төрсөн огноо: 1934 оны 6 сарын 16
Нобелийн шагнал хүртсэн он: 1990 он

Судалгааны талбар: Санхүүгийн экономикс

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Санхүүгийн эдийн засгийн онолд анхдагч ажлуудыг хийснийх нь төлөө 1990 онд эдийн засагч Гарри Марковиц, Мертон Миллер нартай хамт Нобелийн шагналыг олгожээ.

“Санхүүгийн хэрэгслүүд ихэвчлэн ирээдүйн мөнгөн урсгалыг хамааруулдаг. Ирээдүйн мөнгөн урсгал нь цаг хугацааны эдийн засаг, тодорхой бус эдийн засаг, сонголтын эдийн засаг, мэдээллийн эдийн засаг гэсэн 4 чухал бөгөөд хэцүү эдийн засгийг өөртөө багтааж чаддаг сэтгэл татам зүйл юм.”

Уильям Шарп

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Шарп бол капитал хөрөнгийн үнийн загвар буюу CАPM-ийг санаачлагчдын нэг юм. Тэрээр эрсдэлийг харгалзан үзэж хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд дүн шинжилгээ хийх Шарпын харьцааг боловсруулсан байдаг. Мөн опционы үнэлгээний бином арга, хөрөнгө хуваарилалтын оновчлолын градиент арга, өгөөж дээр суурилсан хөрөнгө оруулалтын сангийн гүйцэтгэлийн анализ зэрэг арга замуудыг боловсруулсан байна.

Туршлага:
– 1961 оноос Вашингтоны их сургуудьд багшилж эхэлсэн байна.
– 1968 онд Калифорнийн их сургууль руу шилжиж, 1970 онд Стэнфордын их сургуульд багшилж эхэлжээ. Стэнфордод багшилж байх хугацаандаа хөрөнгө оруулалт болон тэтгэврийн сангийн чиглэлээр судалгаа хийж, улмаар санхүүгийн онолын зааврыг практикт хэрэгжүүлэх боломжтой болгосон юм.
– Тэтгэвэрт гарсныхаа дараа 1996 онд Стэнфордын профессор Жозеф Грундфест, Цахиурын хөндийн хуульч Крейг В.Жонсон нартай хамтран NASDAQ, FNGN зэрэг санхүүгийн салбарт ашиглаж болохуйц зүйлсийг үүсгэсэн байна. Эдгээр бүтээлээ 2018 онд 3 тэрбум доллароор худалдсан байдаг.
– 2009 оноос эхлэн Шарп “дасан зохицох чадвартай хөрөнгийг хуваарилах” чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд тэрээр хөрөнгө оруулалтыг оновчтой болгох, өгөөжийг хамгийн их байлгах, хэлбэлзлийг бууруулах зорилгоор зах зээлийн сүүлийн үеийн зан төлөвийг ашигладаг байна.

Эх Сурвалж:
The Nobel prize. (n.d.). William F.Sharpe: Facts. Retrieved from www.nobelprize.org:https://www.nobelprize.org/…/economi…/1990/sharpe/facts/
Wikipedia. (n.d.). William F.Sharpe. Retrieved from en.wikipedia.org:https://en.wikipedia.org/wiki/William_F._Sharpe
WIkiquote. (n.d.). William F.Sharpe. Retrieved from en.wikiquote.org:https://en.wikiquote.org/wiki/William_F._Sharpe