Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 24 


📌🔎Модильяни-Миллер теорем санаачлагчдын нэг Франко Модильяни гэж хэн байв?🧐📊


Нэр: Франко Модильяни (Franco Modigliani)

Төрсөн огноо: 1918 оны 6 сарын 8
Нас барсан огноо: 2003 оны 9 сарын 24
Нобелийн шагнал хүртсэн он: 1985 он

Судалгааны талбар: Санхүүгийн экономикс

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Модильяни хадгаламж болон санхүүгийн зах зээлд практик хэрэглээтэй анхдагч судалгаа, шинжилгээний ажил хийснийхээ төлөө 1985 онд Нобелийн шагнал хүртжээ.

Дайны аюултай хамт эдийн засаг унах аюул оршиж байдаг.

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Түүний Нобелийн шагнал хүртсэн судалгааны нэг нь амьдралын мөчлөгийн онол гэж нэрлэгдэх хувийн хадгаламжийн талаарх дүн шинжилгээ юм. Энэхүү онол нь хувь хүмүүсийн залуу насандаа хуримтлуулсан баялаг нь үр хойчдоо дамжуулахын тулд бус өөрсдийнхөө өтөл насанд ашиглахад зориулагддаг гэж үздэг бөгөөд харьцангуй залуу эсвэл ахимаг насны хүн амтай эдийн засаг дахь хадгаламжийн янз бүрийн түвшинг тайлбарладаг. Мөн тэтгэврийн бодлогын ирээдүйн нөлөөг урьдчилан таамаглах бололцоог олгодог. Түүнчлэн Модильяний Мертон Х.Миллертэй хамтран бүтээсэн Модильяни-Миллер теорем нь компанийн зах зээлийн үнэ цэнэ нь үндсэндээ хөрөнгө оруулагчдын ирээдүй дэх компанийн ашгийн хүлээлтээс хамаардаг бөгөөд компанийн өр ба өмчийн харьцаа нь бага ач холбогдолтой гэдгийг харуулдаг.

Эх Сурвалж: 
Britannica. (2021, February 8). Franco Modigliani. Retrieved from Britannica: https://www.britannica.com/biography/Franco-Modigliani
Nobelprize. (2021, April 1). Franco Modigliani. Retrieved from Nobelprize: https://www.nobelprize.org/…/econom…/1985/press-release/