Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 10

🤓📌20-р зууны суут либертари сэтгэгч Фридрих Август фон Хайек гэж хэн байв? 🤔🔎📣

Нэр: Фридрих Август фон Хайек (Friedrich August von Hayek)
Төрсөн огноо: 1899 оны 5 сарын 8
Нас барсан огноо: 1992 оны 3 сарын 23
Нобелийн шагнал авсан огноо: 1974 он

Судалгааны талбар: Улс төр, философи, эдийн засаг, нийгэм
Эдийн засгийн сургууль: Улс төрийн экономикс

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Мөнгө ба эдийн засгийн хэлбэлзлийн талаарх онолыг анхлан хөгжүүлсний төлөө, мөн эдийн засаг, нийгэм, институцийн үзэгдлүүдийн харилцан хамаарлыг гүнзгийрүүлэн судалсны төлөө Нобелийн шагналыг олгожээ. Тэрээр эдийн засагч Гуннар Мюрдалтай хамт уг хүндэт шагналыг авсан билээ.

Оюун ухаан өөрөө өөрийнхөө хөгжил дэвшлийг урьдчилан харж чадашгүй юм.

Фридрих Август фон Хайек

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Өнгөрсөн хугацаанд зах зээлийн эдийн засаг тогтворгүй байсан нь зах зээлийн механизмд хамгийн чухал үүрэгтэй оролцдог мөнгийг зах зээлийнх нь зарчмаар зохицуулаагүйтэй холбоотой.

Шагнал: 1984 онд Их Британийн ерөнхий сайд Маргарет Тэтчерийн зөвлөсний дагуу хатан хаан II Элизабет түүнийг “Хүндэт одон”-гоор шагнаж байв. Мөн тухайн онд Ханнс Мартин Шлейерийн нэрэмжит анхны шагналыг хүртсэн эзэн болж байжээ. 1991 онд АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш түүнийг “Эрх чөлөөний одон медаль”-иар шагнаж байлаа. Эцэст нь Фридрих Хайекийг 20-р зууны шилдэг эрх чөлөөний философичоор тодруулсан байдаг.

Гэр бүлийн талаарх сонирхолтой мэдээлэл: Тэрээр 1926 онд Хелен Мариа фон Фриш гэх бүсгүйтэй гэр бүл болж, 2 хүүхэдтэй болцгоожээ. Харамсалтай нь 1950 онд гэрлэлтээ цуцлуулсан байдаг. Хайек 1978 оны нэгэн ярилцлаганд анхны гэрлэлтдээ сэтгэл ханамжгүй байдаг талаараа дурдсан байна. Түүний салалтын дараа зарим эрдэмтэн, судлаач нар хамтран ажиллахгүй гэдгээ илэрхийлж байсан юм.
Хайек өндөр настай болсон хойноо 2 хүүхэдтэйгээ эргэн холбогдсон байдаг. Түүний хүү нь алдарт микробиологич Лауренс Хайек юм.

Тухайн хүний амьдралаар бүтээсэн кино, ном зохиол: Тэрээр нийт 130 өгүүллэг, 25 ном хэвлүүлсэн байдаг.Түүний хамгийн алдартай бүтээлүүд нь “Мөнгөний онол ба худалдааны цикл”, “Үнэ ба үйлдвэрлэл”, “Боолчлолын зам” зэрэг юм.

Бусад: Тэрээр хөгжингүй орнууд дахь мөнгөний үүрэг болон үр дагаврын талаар эдийн засагч Кейнстэй мэтгэлцэж, түүний гол санааг шүүмжилдэг байсан.

Эх сурвалж:
Britannica. F.A.Hayek. Retrieved from: https://www.britannica.com/…/Hayeks-intellectual…
Kenton, W. (2020, 06 04). Who was Friedrich Hayek? Retrieved from: https://www.investopedia.com/terms/f/friedrich-hayek.asp
The nobel prize. Friedrich von Hayek: Facts. Retrieved from:  https://www.nobelprize.org/…/economic…/1974/hayek/facts/
Wikipedia. Friedrich Hayek. Retrieved from: https://en.wikipedia.org/wiki/Friedrich_Hayek#London