Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 16

🧐📣🤓 “Хиймэл оюун ухааны эцэг” хэмээн өргөмжилдөг байсан Херберт Саймон гэж хэн байв? 📌🔎

Нэр: Херберт Саймон (Herbert A. Simon)
Төрсөн огноо: 1916 оны 6 сарын 15
Нас барсан огноо: 2001 оны 2 сарын 9
Нобелийн шагнал хүртсэн он: 1978 он

Судалгааны талбар: Эконометрик, ерөнхий тэнцвэр
Эдийн засгийн сургууль: Улс төрийн экономикс
Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Түүнийг “эдийн засгийн байгууллагын хүрээнд шийдвэр гаргах үйл явцыг анхлан судалсны төлөө” 1978 онд Нобелийн шагналыг олгосон байдаг.

Хэт баялаг мэдээлэл нь анхаарал татах зүйлсийн ядуурлыг бий болгож байдаг.

Херберт Саймон

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Эдийн засгийн загварт мэдээллийг төгс, бүрэн байдаг гэсэн урьдач нөхцөлийг тавьдаг. Харин бодит байдал дээр шийдвэр гаргагчид төгс бус бөгөөд бүрэн бус мэдээлэл дээр үндэслэн оновчлол хийдэг.

Туршлага:
– 1942-1949 онд Чикаго дахь Иллинойс мужийн технологийн дээд сургуульд эдийн засгийн тэнхимийн дарга байв.
– 1949-2001 онд Карнегид эдийн засаг, сэтгэл судлал, компьютерийн багш, мөн техникийн захиргааны профессор, аж үйлдвэрийн менежментийн тэнхимийн даргаар тус тус ажиллаж байжээ.
– 1959 онд Америкийн урлаг, шинжлэх ухааны академийн гишүүн, 1967 онд Үндэсний шинжлэх ухааны академийн гишүүн болсон.

Шагнал:
– 1969 онд сэтгэл судлалын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж АРА-ийн шагнал
– 1975 онд хиймэл оюун ухаан, танин мэдэхүйн сэтгэлзүйд хувь нэмэр оруулсных нь төлөө АСМ-ийн шагнал
– 1986 онд шинжлэх ухааны үндэсний одон
– 1993 онд сэтгэл судлалд оруулсан насан туршийнх нь гавьяаг үнэлж АРА шагнал

Гэр бүлийн талаарх сонирхолтой мэдээлэл: Саймон 1938 онд Доротея Пэй гэх эмэгтэйтэй гэрлэсэн бөгөөд тэдний гэрлэлт түүнийг нас барах хүртэл 63 жил үргэлжилсэн байдаг. Тэд Катерин, Питер, Барбара гэх 3 хүүхэдтэй.

Эх сурвалж:
Britannica. Herbert A.Simon. Retrieved from www.britannica.com:https://www.britannica.com/
Wikipedia. Herbert A.Simon. Retrieved from www.wikipedia.org:https://en.wikipedia.org/