Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 56

🧐🔎Америкийн эдийн засагч, Эдвард К. Прескотт гэж хэн бэ? 🇺🇸🤔

Нэр: Эдвард К. Прескотт (Edward C. Prescott)
Төрсөн огноо: 1940.12.26
Нобелийн шагнал хүртсэн он: 2004 он

Эдийн засгийн сургууль: Шинэ сонгодог эдийн засаг

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Динамик макро эдийн засагт оруулсан хувь нэмэр буюу эдийн засгийн бодлогын цаг хугацааны тогтвортой байдал ба бизнесийн мөчлөгийн хөдөлгөгч хүчийг судалсныхаа төлөө Финн Эрлинг Кюдландийн хамт 2004 онд Нобелийн шагнал хүртсэн.

“Мөнгө бол сайхан, гэхдээ би мөнгөний төлөө энэ тоглоомонд ороогүй.”

Эдвард К. Прескотт

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Тэрээр эдийн засгийн бодлого нь ихэвчлэн цаг хугацааны туйлбаргүй байдлаас шалтгаалсан асуудлуудад нэрвэгддэгийг харуулсан. Мөн нийгэм нь эдийн засгийн бодлогод тууштай байснаараа хожих боломжтойг харуулж, эдийн засгийн бодлого боловсруулах, бизнесийн мөчлөгийн хөдөлгөгч хүчний талаар шинэ санаануудыг танилцуулсан билээ.


Прескотт өөрийн Нобелийн илтгэлдээ Кюдландтай хамтарсан бизнесийн мөчлөгийн талаарх судалгаанаас гарсан чухал дүгнэлтүүдийг дурдсан:
Бизнесийн мөчлөгийн хэлбэлзэл нь бодит шоконд хамгийн оновчтой хариу үйлдэл гэдгийг бид олж мэдсэн. Муу шокын өртгөөс зайлсхийх боломжгүй бөгөөд үүнийг хийх гэж оролдсон бодлого нь ялангуяа үйлдвэрлэлийн үр ашгийг бууруулбал сөрөг үр дагаварт хүргэх болно. 1981 оны болон одоогийн газрын тосны хямралын үед, үйлдвэрлэлийн үр ашгийг бууруулж эдийн засагт сөргөөр нөлөөлсөн бодлого явуулаагүйд сэтгэл хангалуун байсан. Энэ нь 1974 оны нефтийн хямралаас эрс ялгаатай нь, эдийн засгийг муу шоконд оновчтой хариу арга хэмжээ авч, өртгийг нь багасгахын оронд үйлдвэрлэлийн үр ашигт сөргөөр нөлөөлж, эдийн засгийг урьд өмнө байгаагүй их дарамтад оруулсан бодлого бий болгосон.

Эх сурвалж:
Henderson, David R. огноо байхгүй. Edward C. Prescott. https://www.econlib.org/library/Enc/bios/Prescott.html.
The Nobel Prize. огноо байхгүй. Edward C. Prescott Facts. https://www.nobelprize.org/…/econo…/2004/prescott/facts/.
BrainyQuote. огноо байхгүй. Edward C. Prescott Quotes . https://www.brainyquote.com/quotes/edward_c_prescott_758118.