Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 59

🧐🔎Америкийн эдийн засагч, Эдмунд Фелпс гэж хэн бэ? 🇺🇸🤔

Нэр: Эдмунд Фелпс /Edmund Phelps/

Төрсөн огноо: 1933 оны 07 сарын 26

Нобелийн шагнал хүртсэн он: 2006

Судалгааны талбар: Макроэкономикс

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Макро эдийн засгийн бодлого дахь цаг үе хоорондын солилцооны тухай хийсэн дүн шинжилгээнийх нь төлөө Нобелийн шагналыг олгожээ.

“Хөгжин цэцэглэлт нь зүрх сэтгэлийн үйл явц. Оролцоо, сорилт бэрхшээлийг даван туулах, өөрийгөө илэрхийлэх, хувийн өсөлт хөгжил зэрэг нь үүний тод жишээ юм. “

Эдмунд Фелпс

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Макро эдийн засгийн бодлогын богино болон урт хугацааны үр нөлөөний хамаарлын талаарх ойлголтыг судалсан.

Туршлага: Эдмунд Фелпс 1951 онд Амхерст коллежийн бакалаврын хөтөлбөрт элсэн оржээ. Тэрээр эцгийнхээ зөвлөсний дагуу их сургуулийн 2 дахь жилдээ анх удаа эдийн засгийн хичээлийг сонгон үзэв. 1955 онд Амхерст бакалаврын зэрэг эзэмшсэний дараа Йелийн их сургуульд аспирантурт суралцахаар явсан бөгөөд уг сургуульд тэрээр ирээдүйн Нобелийн шагналт Жеймс Тобин, Томас Шеллинг нараас суралцаж байв. 1959 онд тэрээр Йелийн их сургуульд эдийн засгийн чиглэлээр докторын зэргээ хамгаалжээ.

Эх сурвалж:

Nobelprize. Edmund S. Phelps. nobelprize.org:https://www.nobelprize.org/…/economi…/2006/phelps/facts/

Wikipedia. (2021 оны 08 04). Edmund Phelps. wikipedia.org:https://en.wikipedia.org/wiki/Edmund_Phelps

Wikiquote. (2020 оны 02 11). Edmund Phelps. wikiquote.org:https://en.wikiquote.org/wiki/Edmund_Phelps