Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 71

🧐🔎Америкийн эдийн засагч, Элвин Элиот Рот гэж хэн бэ?🤔

Нэр: Элвин Элиот Рот /Alvin Elliot Roth/
Төрсөн огноо: 1951 оны 12 сарын 18 өдөр төрсөн.
Нобелийн шагнал хүртсэн он: 2012

Судалгааны талбар: Тоглоомын онол, Зах зээлийн загвар, Туршилтын эдийн засаг

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Элвин Рот нь Ллойд Шеплитэй хамтарсан “Эдийн засгийн тогтвортой хуваарилалтын онол ба зах зээлийн загварын практик” судалгааны ажлаараа 2012 онд Нобелийн шагнал хүртжээ.

“Зах зээлийн загварчлал нь зах зээлийн хэсгүүдийг нарийвчлан судлах явдал бөгөөд үүний үр дүнд бид тэдгээр хэсгүүдийн асуудлыг шийдвэрлэхэд хялбар болдог.”

Элвин Элиот Рот

“Би үргэлж математикийн гайхамшгийг ашиглан дэлхийг илүү сайн болгохыг эрмэлздэг.”

Элвин Элиот Рот

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Энэхүү судалгаагаар эдийн засгийн зах зээлийн загварчлалыг хэрхэн оновчтой хийх аргачлалыг АНУ-ын эрүүл мэндийн салбарт хийсэн шинжилгээнд тулгуурлан харуулдаг ба эдийн засгийн тогтвортой байдал, өрсөлдөөнт тэнцвэр зэрэг шинэ санаануудыг дэвшүүлсэн байдаг.

Туршлага: Элвин Рот нь 1971 онд Колумбын Их Сургуулийн Инженер Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийг үйл ажиллагааны судалгааны чиглэлээр бакалавр, 1973 онд Стэнфордын Их Сургуулийг үйл ажиллагааны судалгааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан.
1975-1981 онд Иллиноисийн Их Сургуульд Эдийн Засгийн хичээлийн багш, 1982 онд Питсбургийн Их Сургуульд Эдийн Засгийн профессороор ажиллаж байсан.
1998 онд Харвардын Их Сургууль, 2012 онд Стэнфордын Их Сургуулийн Эдийн Засгийн тэнхимд элссэн бөгөөд 2013 онд Стэнфордын Эдийн Засгийн тэнхимийн бүрэн эрхт гишүүн, Харвардын Эдийн Засгийн тэнхимийн хүндэт гишүүнээр тус тус өргөмжлөгджээ. Тэрээр 2017 онд АНУ-ын Эдийн Засгийн Холбооны тэргүүнээр ажиллаж байсан.

Гэр бүлийн талаарх сонирхолтой мэдээлэл: Рот эхнэр болон 2 хүүгийн хамтаар амьдардаг. Түүний том хүү Аарон Рот нь Пенсильванийн Их Сургуулийн компьютерийн шинжлэх ухааны профессор бөгөөд бага хүү Бен Рот нь Харвардын Их Сургуулийн Бизнесийн удирдлагын профессороор ажиллаж байна.

Эх сурвалж:
Brainy Quote. Alvin E. Roth quotes. Retrieved from BrainyQuote:  https://www.brainyquote.com/authors/alvin-e-roth-quotes
Leland Stanford Junior University. Alvin Elliot Roth. Retrieved from Stanford University:  https://web.stanford.edu/~alroth/
The Nobel Prize. Alvin E. Roth. Retrieved from The Nobel Prize:  https://www.nobelprize.org/…/economic…/2012/roth/facts/
Wikipedia. Retrieved from 
https://en.wikipedia.org/wiki/Alvin_E._Roth