Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 61

🧐🔎Америкийн эдийн засагч, Эрик Маскин гэж хэн бэ?🇺🇸🤔

Нэр: Эрик Маскин /Eric S. Maskin/
Төрсөн огноо: 1950 оны 12-р сарын 12
Нобелийн шагнал хүртсэн он: 2007

Судалгааны талбар: Тоглоомын онол
Эдийн засгийн сургууль: Сонгодог эдийн засаг

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Тэрээр механизмын загварын /дизайны/ онолын үндэс суурийг тавьсны төлөө 2007 онд Нобелийн шагналыг Леонид Гурвиц болон Роджер Майерсоны хамт хүртсэн байна.

“Механизмын загвар бол эдийн засгийн онолын инженерчлэл гэж хэлж болно.”

Эрик Маскин

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Маскин нь механизмын загварын үндэслэгчдийн нэг бөгөөд хамтран шийдвэр гаргалтыг хэрэгжүүлж байгаа байгууллагуудад анализ хийх ерөнхий тогтолцоог боловсруулсан байна. Маскин хамгийн түрүүнд бүх тэнцвэрт байдал оновчтой байх нөхцөлийг боловсруулсан байдаг. Механизмын загварт оролцогчид нь мэдээллийг төв цэгт илгээдэг бөгөөд тус мэдээллүүд дээр үндэслэн нөөцийн хуваарилалтыг хийдэг. Ингэснээр зах зээл дээрх бүх талуудын ашиг сонирхлыг нэмэгдүүлэх юм.

Эх сурвалж:
BrainyQuote. Retrieved from Eric Maskin quotes: https://www.brainyquote.com/quotes/eric_maskin_726461
Eric S. Maskin. Retrieved from Britannica: 
https://www.britannica.com/biography/Eric-Maskin
Eric S. Maskin Facts. Retrieved from The Nobel Prize:  https://www.nobelprize.org/…/economi…/2007/maskin/facts/