Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 83

🧐🔎Франц-Америкийн эдийн засагч, Эстер Дюфло гэж хэн бэ?🤔

Нэр: Эстер Дюфло / Esther Duflo /
Төрсөн огноо: 1972.10.25
Нобелийн шагнал хүртсэн он: 2019

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: 2019 онд “дэлхийн ядуурлыг бууруулах шинэлэг туршилтын арга барилыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр”-ээрээ Абхиджит Банерджи ба Майкл Кремер нарын хамтаар нобелийн шагнал хүртсэн.

“Ядуу ертөнц ба баян ертөнцийн орлогын ялгаа маш их байгаа учир хүмүүс үүнийг сонирхож байх ёстой.”

Эстер Дюфло

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Түүний судалгаа нь хөгжиж буй орнуудын микро эдийн засгийн асуудлууд болох өрхийн зан төлөв, боловсрол, санхүүгийн хүртээмж, эрүүл мэнд, бодлогын үнэлгээ зэрэгт чиглэдэг. Тэрээр Абхиджит Банерджи, Дин Карлан, Майкл Кремер, Жон А.Лист, Сендхил Муллайнатан нарын хамтаар Дюфло хээрийн туршилтыг эдийн засаг дахь учир шалтгааны хамаарлыг олж мэдэх чухал арга зүй болгон ахиулахад хөдөлгөгч хүч болж байсан. Дюфло, Банержи болон Кремер нарын ажил нь үндэсний ба олон улсын ядуурлын эсрэг бодлого боловсруулахад шууд болон шууд бусаар нөлөөлжээ.

Туршлага: Дюфло 1994 онд Эколь Нормаль Супериорт эдийн засаг, түүхийн чиглэлээр мэйтрисийн зэрэг (ойролцоогоор дөрвөн жилийн бакалаврын зэрэгтэй тэнцэх), 1995 онд Францын эдийн засгийн судалгааны төвүүдийн холбоо болох DELTA-д эдийн засгийн магистрын зэрэг, 1999 онд Массачусетсийн Технологийн Институцид эдийн засгаар докторын зэргээ хамгаалж, 2003 онд бүтэн цагийн профессор болсон.

Гэр бүлийн талаарх сонирхолтой мэдээлэл: 2015 онд хамт нобелийн шагнал хүртсэн Абхиджит Банерджитай гэрлэсэн.

Эх сурвалж:
Britannica. Esther Duflo. Retrieved from Britannica Web site: 
https://www.britannica.com/biography/Esther-Duflo
Nobelprize. Esther Duflo Facts. Retrieved from Nobelprize Web site: 
https://www.nobelprize.org/…/economic…/2019/duflo/facts/
Wikipedia. Esther Duflo. Retrieved from Wikipedia Web site: 
https://en.wikipedia.org/wiki/Esther_Duflo