Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 73

🧐🔎Америкийн эдийн засагч, Юджин Фама гэж хэн байв?🤔🇺🇸

Нэр: Юджин Фам /Eugene Fama/
Төрсөн огноо: 1939.02.14
Нобелийн шагнал хүртсэн он: 2013

Судалгааны талбар: Санхүүгийн экономикс, Макроэкономикс, Байгууллагын экономикс
Эдийн засгийн сургууль: Чикагогийн эдийн засгийн сургууль/Шинэ сонгодог сургууль

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: 2013 онд үр ашигтай зах зээлийн талаарх таамаглал болон хөрөнгийн үнэлгээний эмпирик шинжилгээнд оруулсан хувь нэмрээрээ Ларс Хансен ба Роберт Шиллер нарын хамтаар нобелийн шагналыг хүртсэн.

“Бүгд дэлхийг илүү сайхан газар болгохыг хүсдэг бөгөөд зарим нь засгийн газар үүнийг бодит болгоно гэж боддог. Гэвч засгийн газрын үйл ажиллагаа нь сайнаас илүү саар болдгийг тэд авч үздэггүй.”

Юджин Фам

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Фамагийн ажлууд үндсэндээ өгөгдөлд тулгуурласан байв. Тэрээр хувьцааны ханшийн түүхэн өгөгдөлд шинжилгээ хийж, хугацааны цуваан өгөгдлийн дундаж утга ба вариац нь цаг бүрт хувьсаж байдаг “санамсаргүй тэнүүчлэл” гэх ойлголтын дагуу хувьцааны үнэ өөрчлөгддөг бөгөөд урьдчилан таамаглах аргагүй гэх дүгнэлтэд хүрсэн. Иймээс ганц хувьцаа сонгох гэсэн дэмий хүчин чармайлт гаргахын оронд хувьцааны багцад хөрөнгө оруулах нь илүү дээр юм гэх санааг гаргасан.

Туршлага: Фама 1963 онд бизнесийн удирдлагын магистр, 1964 онд докторын зэргээ санхүү ба эдийн засгаар Чикагогийн их сургуульд хамгаалжээ. Түүний докторант удирдагчид нь Нобелийн шагналт эдийн засагчид болох Мертон Миллер ба Гарри Робертс нар байсан. Тэрээр багшийн карьерынхаа бүхий л хугацааг Чикагогийн их сургуульд өнгөрөөсөн.

Бусад: “Эдийн засгийн судалгааны баримтууд” төслөөр Фамагийн эрдэм шинжилгээний ажилд оруулсан хувь нэмрийг нь харгалзаж үзэн түүнийг бүх цаг үеийн нөлөө бүхий эдийн засагчаар 9-д жагсаажээ. Түүнийг “орчин цагийн санхүүгийн эцэг” гэж үздэг.

Эх сурвалж:
BrainyQuote.Eugene Fama Quotes. Retrieved from BrainyQuote Web site:  https://www.brainyquote.com/quotes/eugene_fama_1013926
Britannica.Eugene F. Fama. Retrieved from Encyclopedia Britannica:  https://www.britannica.com/biography/Eugene-Fama
Nobelprize. Eugene F. Fama. Retrieved from Nobelprize Web site: https://www.nobelprize.org/…/economic…/2013/fama/facts/
Wikipedia. Eugene Fama. Retrieved from Wikipedia Web site:  
https://en.wikipedia.org/wiki/Eugene_Fama