Нобелийн шагналт эдийн засагчид – Цуврал 3

📊🔎 Хамгийн анхны нобелийн шагналт эдийн засагчдийн нэг, Рагнер Фришийн хамтрагч Ян Тинберген гэж хэн байв? 🤔🔎

Нэр: Ян Тинберген / Jan Tinbergen /
Төрсөн огноо: 1903 оны 4-р сарын 12
Нас барсан огноо : 1994 оны 6-р сарын 9
Нобелийн шагнал авсан он : 1969 он

Судалгааны талбар: Эконометрик
Эдийн засгийн сургууль: Неоклассик сургууль
Нобелийн шагнал хүртсэн бүтээл : Эдийн засгийн үйл явцад дүн шинжилгээ хийх динамик загваруудыг боловсруулж, ашигласан явдалд хамгийн анхны эдийн засгийн шинжлэх ухааны Нобелийн шагналыг Рагнер Фриш-тэй хамт авсан байна.

Хэрвээ бид Рагнар Фришгүй байсан бол эконометрик одоо байгаа шигээ хөгжихгүй байх байсан биз ээ.

Ян Тинберген

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Хэрэв хамгийн их ба хамгийн бага орлогын харьцаа 5-аас хэтэрвэл энэ нь оролцож буй нийгмийн нэгжид ашиггүй болох зарчим гэж үздэг.

Туршлага: Тинберген хамгийн анх улсын хэмжээнд макро эдийн засгийн загвар боловсруулсан байна. Эхлээд 1936 онд Нидерланд улсын хувьд загвар боловсруулсан бол дараа нь Америк болон Английн хувьд загвар боловсруулжээ. Макро эдийн засгийн загвар болон эдийн засгийн бодлого боловсруулах ажилдаа тэрээр эдийн засгийн зарим хэмжээг бай, бусдыг нь хэрэгсэл хэмээн хуваасан. Бай нь бодлого боловсруулагчдийн нөлөөлөхийг хүсэж буй хувьсагч, харин хэрэгсэл нь бодлого боловсруулагч шууд хянаж чадах хувьсагчид юм. Тинбергенийхээр бол “Бай” хувьсагчдаас хүссэн үр дүнгээ авахын тулд түүнтэй ижил тооны хэрэгслийн хувьсагчдыг хянах шаардлагатай. Түүний энэхүү ажил нь одоог хүртэл нөлөөтэй хэвээр байдаг бөгөөд ихэнх Төв банкууд инфляцийг “Бай” хувьсагчаар харин инфляцийг хянах хэрэгсэл хувьсагчаар богино хугацааны бодлогын хүүг сонгодог байна.

Гэр бүлийн талаарх сонирхолтой мэдээлэл : Ян Тинберген бол Дирк Корнелис Тинберген, Жаннет Ван Эек нарын таван хүүхдийн ууган нь байв.
Түүний ах Николаас “Нико” Тинберген нь этологийн чиглэлээр ажилласныхаа төлөө Нобелийн шагнал (физиологийн чиглэлээр, 1973 онд) хүртэж байсан бол хамгийн бага дүү Луук нь алдарт шувуу судлаач билээ. Ян, Николаас Тинберген нар хоёулаа Нобелийн шагнал хүртсэн цорын ганц ах дүүс юм.

Түүний үндсэн хэвлэлүүд:
АНУ дахь бизнесийн мөчлөг, 1919-1932, Женев, 1939, Нью Йорк, 1968
Их Британийн бизнесийн мөчлөг, 1870-1914, Амстердам, 1951
Эдийн засгийн бодлогод төвлөрөл ба төвлөрлийг сааруулах, Амстердам, 1954

Эх сурвалж:
● Wikipedia. (2021) https://en.wikipedia.org/wiki/Jan_Tinbergen
● Jan Tinbergen, Biographical
https://www.nobelprize.org/.../1969/tinbergen/biographical/
● http://tseconomist.weebly.com/.../-the-keynes-tinbergen...