Харизм гэж юу вэ?

Харизм бол бусдын хүндэтгэлийг хүлээж, өөртөө татах цоо шинэ шинжлэх ухаан юм. Харизмтай хүнийг э ргэн тойрон дох бүх хүмүүс нь анзаарч, түүний үг бүрийг нь чих тавин сонсож, үйлдэл бүрээ түүний таалалд нийцүүлэхийг хүсдэг. Өөрөөр хэлбэл, хүмүүс тэдэнд соронз мэт та тагдаж, харин хари змтай хүмүү с бусдад үргэлж эерэг талаараа нөлөөлж байдаг. Тэгэхээр б идний манлайлагч эсвэл гүйцэтгэгч байх, санаа бодлыг маань хүмүүс хүлээн зөвшөөрөх эсэх, санаачилсан ажил, төслүүд хэр үр дүнтэй хэрэгжих эсэх нь харизмаас хамаардаг байна.

Хүмүүс ихэнхдээ харизм нь хүчтэй байдлыг харуулдаг ба уг хүчирхэг байдлаараа бусдыг удирддаг гэж бодоод байдаг. Яг л Чингис хаан, Гитлер шиг байвал харизмтай болно гэж ойлгодог шүү дээ. Хэдий энэ нь нэг талаараа зөв ч ганц Чингис хаан шиг л болох юм бол харизмыг өөртөө суулгана гэж ойлгож байвал энэ нь буруу юм. Чингис хааны бусдыг удирдаж захирдаг харизмаас гадна дахиад гурван харизмын төрөл байдаг гэвэл та итгэх үү? Одоо та бүхэнд харизмын төрөл тус бүрийн талаар тайлбарлаж өгье.

Төвлөрсөн харизм

Төвлөрсөн харизм нь бусдын яриаг анхааралтай сонсож, харилцан яриа эсвэл илтгэл тавьж байгаа хүндээ “би чамайг анхааралтай сонсож байгаа шүү” гэсэн дохиог өгч, нөгөө хүнийхээ итгэлийг олж авч байгаа харизм болно. Энэ харизмыг суулгахын тулд өөрийн биеийн хэлэмжийг сайн удирдах ёстой ба анхаарлаа төвлөрүүлж байх үеийн биеийн хэлэмж нь анх аарахгүй байгаа хүний биеийн хэлэмжээс шал өөр байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Алсын хараатай харизм

Энэ харизмын гол хоёр түлхүүр нь итгэл үнэмшил болон өөртөө итгэх итгэл юм. Итгэл үнэмшил бол нэг талаараатаны зорилго. Хүн аливаа зүйлд итгэж үнэмшиж байж л алсыг хардаг. Итгэл үнэмшил тань зөв зүйлд чиглэгдэ ж, мөн та өөрөө өөртөө итгэлтэйгээр тухайн чиглэлээ дагаж чадвал хүмүүс таныг шүтэж, маргаангүй хамт ажиллахыг хүсэх болно.

Эелдэг харизм

Уг харизмын гол төлөөлөгч нь Далай ламюм. Түүний хэлсэн алдарт эшлэлүүдээс нэгийг энд дур дъя. “Миний амьдралын гол зорилго бол бусдад туслах явдал юм. Хэрэв чи бусдад тусалж чадахгүй бол тэдэнд хор бүү хүргээрэй ”. Яг л энэ эшлэлд дурдагдаж байгаа шиг та бусдад эерэгээр хандаж, тэдэнтэй хүндэтгэлтэй харьцсанаар сайхан сэтгэгдэл төрүүлж чадах ба бусдыг яг байгаагаар нь хүлээж авч байгаагаа батлах юм.

Эрх мэдэлтэй харизм

Уг харизмын гол төлөөлөгч бол яахын арга гүй Чингис хаан юм. Тэрээр дэлхийн талыг эзлэхдээ өөрийн итгэ лт жанжид, дайн ы страт егич, цэргүүдээр өөрийгөө хүрээлүүлж байсан билээ. Тэгвэл юу ч үгүй хоосноос бүгдийг бий б олгоход тусалсан чадвар нь түүний харизм юм. Тэрээр өөрийн дайснаа итгэлт анд болгож эрх мэдэл олгодог, өөрөөс нь урвасан хэнийг ч орхин явах хүч чадалтай хүн шүү дээ. Энэ бол эрх мэдэлтэй харизмд шаардагдах гол чадвар юм.

Энэ хүртэл бид харизм гэж юу болох талаар, мөн түүний төрлүүдийн талаар авч үзлээ. Тэгвэл энэхүү ха ризм гээ ч зүйлийг хэрхэн өөртөө суулгаж, бусдаас онцгойрч чадах талаар үргэлжлүүлэн ярилцъя.

Анхны сэтгэгдэл төрүүлэх нь

Анхны сэтгэгдэл төрүүлэх 2 дахь боломж гэж байдаггүй. Тиймээс анхны сэтгэгдэл үүсэх эхний хэдхэн секундэд та өөрийгөө харизмтай хүн гэдгээ баталж чадвал олон жилийн харилцаанд эерэг нөлөөг авчирч чадна. Үүний тулд дараах зөвлөмжүүдийг дагаарай.

1. Хувцаслалт
  • Эргэн тойрон тань хэрхэн хувцаслаж байна, яг түүнтэй ижил байдлаар хувцаслах хэрэгтэй. Учир нь хүн өөртэйгээ ижил төрлийн хувцас өмссөн хүнийг “манай талын хүн” байна гэж боддог.
  • Ажлын ярилцлагад орох гэж байгаа бол ярилцлага өгөхөөсөө хэд хоногийн өмнө тухайн компанидаа очиж, ажилчид нь хэрхэн хувцасласныг харах хэрэгтэй. Зарим үед албан бус хувцаслаж ажлын ярилцлагад орох нь давуу талыг үүсгэх нь бий.
2. Гар барих
  • Баруун гартаа юу ч бариагүй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, гар барихаасаа өмнө баруун гартаа барьж буй гар утас, түлхүүр, усны сав зэргээ зүүн гар луугаа шилжүүлэх, эсвэл ширээн дээр тавих зэргээр өөрийгөө бэлдэх ёстой.
  • Гараа хүйтэн, нойтон байлгахаас урьдчилан сэргийлж, гар барихаасаа өмнө гарын хөлсөө арчих хэрэгтэй.
  • Хэдий баруун гараа ашиглан гар барьж байгаа боловч зүүн гараа халааснаасаа гаргах нь соёлтой хүний шинж байдаг.
  • Гар барьж байх үедээ тухайн хүнийхээ нүд рүү харах хэрэгтэй. Харц буруулж, нөгөө хүнийхээ харцнаас дальдчаад байвал ярилцаж буй хүн тань таныг өөртөө итгэлгүй гэж дүгнэхэд хүрнэ.
  • Гар барих алтан дүрэм бол алганы хонхорхойгоо хооронд нь нийлүүлж, бугуйгаараа биш тохойгоороо гараа сэгсрэх байдаг.
3. Яриа
  • Би төвтэй ярихаас зайлсхийж, “та, бид” гэх үгсийг өргөн ашигла. Энэ нь та “тухайн хүнийг анхаарч ярьж байгаа шүү” гэдгийг илэрхийлэх наад захын дүрэм юм.
  • Тийм, үгүй гэх богино хариулт авах асуултуудыг анхнаасаа тавихгүй байх. Харин оронд нь тухайн хүн дэлгэрэнгүй ярих боломжтой “хэрхэн, яаж, яагаад” гэх мэт асуултуудыг тавьснаар анхны яриа амжилттай өндөрлөнө.
  • Орчноо мэдэрч, тухайн хүнийхээ дуртай сэдвээр яриа өдөх. Дуртай сэдвийг нь олоод мэдчихвэл ярилцаж байгаа хүн тань уулзалтын ихэнхийг ярьж өнгөрүүлнэ. Улмаар та эвгүй байдалд удаан яриад байх шаардлагагүй болно шүү дээ.

Харизмтай ярих

1. Магтаал сонсож сурах

Магтаал нь таатай юм шиг хэрнээ маш эвгүй мэдрэмжийг төрүүлдэг шүү дээ. Харин харизмтай хүн байхын тулд эдгээр магтаалыг хүлээн авч сурах хэрэгтэй. Үүний тулд:

  • Магтаал сонсох нь ямар сайхан байгааг илэрхийлж инээмсэглэ.
  • Баярлалаа гэх үгийг магтаал хэлсэн хүндээ заавал хэл.
  • Та өөрөө уг магтаалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тусмаа өөртөө итгэлгүй болохоо тухайн хүндээ ойлгуулж байдаг. Иймд өөрөө уг магтаалтай санал нийлэхгүй байсан ч заавал талархаж байгаагаа хэлж, хүлээн зөвшөөрч байгаарай.
2. Дүрслэлийг ашиглан ярих

Хүний тархи бодит байдал болон хийсвэр төсөөллийг ялгаж салгахдаа маш удаан ажилладаг. Тиймээс тархины уг сул талыг өөрийн давуу талаа болгон яриандаа ашиглаж чадвал маш сайн харизмтай илтгэгч болж чадна.

Харизмт биеийн хэлэмж

1. Нүдний харц

Хүнтэй ярилцаж байхдаа эргэн тойрныг сониучирхсан, нүдээ эргэлдүүлсэн байдалтай байж болохгүй. Энэ нь тухайн хүнийг үл хүндэтгэж байгааг илэрхийлэх тул хүнтэй ярилцаж байхдаа зайлшгүй нүд рүү нь эгцлэн харах хэрэгтэй. Гэхдээ хэтрүүлэн удаан ширтэх нь ярилцаж буй хүнд тухгүй мэдрэмжийг төрүүлдэг тул тохируулах ёстойг анхааруулъя. Мөн хүнтэй ярилцаж байх үедээ нарны шилээ авах нь соёлтой хүний хийх ёстой үйлдэл юм шүү.

2. Хаан шиг байх үйлдлүүд
  • Хэт их эсвэл хэт хурдан толгойгоо дохихоос зайлсхийх.
  • “Аанхаа, мхн” гэх мэт хүлээн зөвшөөрч буй үгсийг олон удаа хэлэхгүй байх.
  • Гараараа юм оролдох, биеэ савчин суух, хөлөө хөдөлгөх зэрэг муу зуршлуудаасаа салах.