Бидний эргэн тойронд байг аа ихэнх зүйл нэг л тоонд захирагдаж , бие биетэйгээ уялдаа холбоотойгоор оршиж байдгийг та мэдэхүү? Хэрэв мэдэхгүй бол бид танд Фибоначчийн дараалал буюу Фи тоог сонирхуулж байна.

Фибоначчийн дараалалд дараах шинж агуулагдана.

  • Дарааллын тоо бүр нь өмнөх 2 тооныхоо нийлбэртэй тэнцүү байна.
  • Дарааллын дурын нэг тоог өмнөх тоонд нь харьцуулбал ойролцоогоор гарна. Уг тоог фи тоо буюу “АЛТАН ХАРЬЦАА” хэмээн нэрлэдэг.
  • Дарааллын дурын нэг тоог дараах тоонд нь харьцуулбал ойролцоогоор 0 гарна.
  • Дарааллын дурын нэг тоог нэг алгасаад өмнөх тоонд нь харьцуулбал ойролцоогоор 2,618 гарна.
  • Дарааллын дурын нэг тоог нэг алгасаад дараагийн тоонд нь харьцуулбал ойролцоогоор 0,382 гарна.

Мөн 3-аас дээш тоонуудыг 4-өөр үржиж, нэгийг нэмэхэд 13-аас хойшхи дараалал үүсдэг. 13 бол үндсэн цувааны 7 дахь тоо юм. Математикийн шинжлэх ухаанд 3-ын тоог эцэг, 4-ийн тоог эх цифр хэмээн үздэг тул Фибонач чийн дараалал нь хүүхэд эцгээс үүдэж (эхлэл цэг нь 3), эхийн шимээр амилж (4 -өөр үржигдэж), таван махбодийн онолоор хүн болдог (хуучин дараалал нэмэгдсэн) хүн төрөлхтний үүслийг харуулдаг байна.

Эдгээр тооны шинж чанар дээр тулгуурлан дүрс үүсгэвэл мушгиа хэлбэр үүсдэг бөгөөд байгаль дэлхий дээрх маш олон зүйлсийн зүй тогтлыг тайлбарлаж чадна.

Фи цувааны байгаль дээрх жишээнүүд

  • Аргал, угалз, янгир, хуц зэрэг амьтдын эвэр алтан харьцаагаар мушгираа үүсгэдэг.
  • Далайн хясааны гадна талын ороомог нь алтан харьцаатай.
  • Зөгийн үүрэнд байх эм зөгийний тоог эр зөгийний тоонд хуваавал алтан харьцаа гардаг.
  • Ургамлын навч нь нарны гэрэл болон борооны дуслыг ижил хэмжээгээр хүртэхийн тулд бие биеэ халхлахгүйгээр алтан харьцаа үүсгэн ишин дээр байрладаг.
  • Модны мөчир салаалахдаа Фибоначчийн дарааллын дагуу мөчирлөн ургадаг.
  • Наранцэцгийн дээр байрлах үрүүд нь 2 өөр чиглэлтэй байдаг. Цагийн зүүний дагуу мушгирсан цэцгийн үрийг цагийн зүүний эсрэг мушгирсан цэцгийн үр ийн тоонд хуваахад алтан харьцаа гардаг.
  • Нарны аймгууд алтан харьцаатайгаар галактикт байрладаг.

Фи цувааны хүн дээрх жишээнүүд

  • Мөрнөөс хурууны үзүүр хүртэлх уртыг тохойноос хурууны үзүүр хүртэлх уртад харьцуулбал алтан харьцаа гарна.
  • Ташаанаас доошхи уртыг өвдөгнөөс шал хүртэлх уртад харьцуул бал алтан харьцаа гарна.
  • Хүний амны урт хамрын өргөнтэй алтан харьцаа үүсгэн байрладаг.
  • Хурууны уртыг эхний 2 үеийн уртуудын нийлбэрт харьцуул бал алтан харьцаа гарна.
  • Хүний ДНХ-ийн молекулууд алтан харьцаагаар мушгиралдан өрөгдсөн байдаг.
  •  Шалнаас толгой хүртэлх уртыг хүйс хүртэлх уртад харьцуул бал алтан харьцаа гарна.

Алтан харьцааг ашиглан хийсэн уран бүтээлүүд

  • Мона Лиза хөргийн урт ба өргөний харьцаа алтан харьцаатай. Түүнчлэн Мона Лизагийн амны урт хамрын өргөнтэйгээ, хурууны урт нь эхний 2 үетэйгээ алтан харьцаатай байдаг. Үүнээс Леонорда да Винчиг алтан харьцаагаар мэргэшсэн, маш чадварлаг зураач хүн байсныг харж болно.
  • Цаашлаад Леонорда да Винчигийн алдарт зураг “Vitruvian man” хэмээх бүтээлийн бүх зүйлс нь алтан харьцаагаар зурагдсан байдаг.
  • Египитийн пирамидын ёроол нь өндөртэйгээ алтан харьцаатай.

Энэ мэтчилэн бидний эргэн тойрон тэр чигтээ Фи тоонд захирагддаг байна. Тэгвэл үнэхээр математиктаа сайн хэн нэгэн “бүтээгч” энэ гариг ертөнцийг үүсгэсэн болж таарч байна уу? Хариултыг эрхэм уншигч танд үлдээе.