Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 48

🧐🤔🔎Америкийн эдийн засагч, Жорж А.Акерлоф гэж хэн бэ? 🤔

Нэр: George Arthur Akerlof / Жорж А.Акерлоф /
Төрсөн огноо: 1940.06.17
Нобелийн шагнал хүртсэн он: 2001 он

Судалгааны талбар: Зах зээлийн
Эдийн засгийн сургууль: Шинэ Кейнс

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: 2001 оны Нобелийн шагналыг “зах зээл дэх мэдээллийн тэгш бус байдлыг судалсныхаа төлөө” А.Майкл Спенс, Жозеф Э.Стиглиц нартай хамт хүртсэн байна.

“Өнөөгийн хямралын үед засгийн газар бидний асуудлыг шийдэх арга зам бус засгийн газар нь өөрөө асуудал юм.”

Жорж А.Акерлоф

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Тэрээр бүтээгдэхүүний чанарын талаар нийлүүлэгчид нь худалдан авагчид буюу хэрэглэгчдээс илүү мэдээлэлтэй байх зах зээлийг авч судалсан. Ийм зах зээлд чанар муутай бүтээгдэхүүн нь илүү сайн чанартай бүтээгдэхүүнийг шахаж, улмаар чанартай бүтээгдэхүүний үнэ хохирч үлдэж болзошгүйг харуулжээ.

Туршлага: Жорж А.Акерлоф нь 1970 оны Quarterly Economics сэтгүүлд нийтэлсэн “Лемон зах зээл: Чанарын тодорхойгүй байдал ба Зах зээлийн механизм” нийтлэлээрээ алдартай бөгөөд тус нийтлэлдээ мэдээллийн тэгш бус байдалтай зах зээлд тулгарч буй хэд хэдэн ноцтой асуудлуудыг хөндөж, Нобелийн шагналыг хүртсэн ажээ. Түүний дэвшүүлсэн загвар энгийн бөгөөд хүчирхэг байсан юм. Акерлоф нь Жанет Йеллен-тэй хамтран Шинэ Кейнсийн эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн ажлыг бичиж байжээ. Тэд зах зээлийн эрх мэдэлтэй пүүсүүдийн хувьд үнэ дээр эрхий хурууны дүрмийг баримталдаг гэж үзсэн. Тэдний бодож байсан гол дүрэм бол эрэлт өсөхөд пүүсүүд үнээ өсгөдөггүй, эрэлт буурахад үнээ бууруулдаггүй байв. Ийм эрхий хурууны дүрэм нь “бараг л оновчтой” гэдгийг тэд харуулсан. Өөрөөр хэлбэл, пүүсүүд энэ стратегийг дагаж мөрдөх нь үнийг нэн даруй тохируулах стратегитай харьцуулахад тийм ч их ашиг алддаггүй. Гэсэн хэдий ч хэрэв олон пүүс энэ стратегийг дагаж мөрдвөл нийт эдийн засагт үзүүлэх нөлөө асар их болохыг мөн харуулж чаджээ. Энэхүү үнийн зохицуулалт хийгдээгүй байгаа нь мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь бодит бүтээгдэхүүний өсөлтийг нэмэгдүүлж, богино хугацааны мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь бодит бүтээгдэхүүний өсөлтийг бууруулна гэсэн үг юм.

Эх сурвалж:
Goodreads. (огноо байхгүй). goodreads. https://www.goodreads.com/author/quotes/1404728.George_A_Akerlof-ээс Гаргасан
The Library of Economics and Liberty. (огноо байхгүй). Econlib. https://www.econlib.org/library/Enc/bios/Akerlof.html-ээс Гаргасан
The Nobel Prize. (огноо байхгүй). THE NOBEL PRIZE. https://www.nobelprize.org/prizes/economic-sciences/2001/akerlof/facts/-ээс Гаргасан
Wikipedia. (огноо байхгүй). Wikipedia. https://en.wikipedia.org/wiki/George_Akerlof