Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 45

🤓🔎 Энэ удаагийн дугаараар бид Канадын эдийн засагч, Роберт А.Мандел-ийг танилцуулах болно. 🤔🔎

Нэр: Роберт Александр Мандел / Robert A. Mundell /
Төрсөн огноо: 1932 оны 10 сарын 24
Нобелийн шагнал хүртсэн он: 1999 он

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Тэрээр 1999 онд мөнгөний динамик болон валютын оновчтой бүс хэмээх анхдагч ажлаараа Эдийн засгийн шинжлэх ухааны Нобелийн шагнал хүртсэн билээ.

Судалгааны талбар: Мөнгөний экономикс
Эдийн засгийн сургууль: Шинэ Сонгодог сургууль

Мөнгөний сахилга бат нь төсвийн сахилга батыг ч улс төрчдөд бас тулгадаг.

Олон нийт үнэгүй хоол хайдаг шиг улс төрийн сонгуулийн өрсөлдөөн нь улс төрчдөд үнэгүй хоол санал болгодог.

Роберт Мандел

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Оновчтой валютын бүсийн онол нь үндэстний хил хязгаараар хязгаарлагдаагүй тодорхой газар нутагт нийтлэг мөнгөн тэмдэг ашиг тусаа өгнө хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл тухайн газарзүйн бүсэд багтсан улс болгон өөр өөр валюттай байхын оронд нэгдсэн нэг валютыг ашиглах нь илүү дээр байж болох юм. Энэ онол нь худалдааг мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдүүлэх бөгөөд тухайн газар зүйн бүсэд ашиг тусаа өгөх болно.

Эх сурвалж:

Nobel prize. (n.d.). Robert Mundell Biographical. Retrieved from https://www.nobelprize.org/prizes/economic-sciences/1999/mundell/biographical/

Wikipedia. (n.d.). Robert Mundell. Retrieved from https://en.wikipedia.org/wiki/Robert_Mundell